“Женерал Моторс”-ын 1.5 сая автомашин шатаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Женерал Моторс”-ын 1.5 сая автомашин шатаж магадгүй

АНУ-ын “Женерал Моторс” (General Motors) компани халуун угаалгын үед автомашинд нь гал гарч магадгүй эрсдэлтэй учир 1.5 сая машинаа эргүүлэн татаж засвар хийх гэж байгаа талаараа олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар дамжуулан мэдээллээ. Эргүүлэн татаж байгаа автомашинууд нь ихэвчлэн АНУ-д зарагдсан Бюик, Кадиллак, Шевролет загварын машинууд байгаа гэнэ.

“Женерал Моторс” компани 2008 онд мөн автомашинуудаа эргүүлэн дуудаж засвар хийж байсан юм. Энэ удаа тодруулсан согогуудад жижиг гацалтуудаас гадна хайлж магадгүй хуванцарын эрсдэлүүд байна гэж АНУ-ын автомашин үйлдвэрлэгч мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим нөхцөлд тус компанийн автомашинд гал гарч магадгүй эрсдэл байна шүү гэж АНУ-ын Их замын аюулгүй байдлын захиргаа сануулга хийснийг “BBC” агентлаг дамжуулж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж