“Мон робот” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.07.22-нд нийтлэгдсэн

“Мон робот” тэмцээн болно

“Мон робот” тэмцээн долдугаар сарын 23-25-нд олон улсын хүүдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт болох гэж байна. Тус тэмцээнд нь ерөнхий боловсролын сурагчид өрсөлддөг бөгөөд тэдний техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн төлөөлөл болсон 8-10  дугаар ангийн 120 сурагч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
 Тус тэмцээний онцлог нь олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг  “Lego Education NXT” төрлөөр явагдах бөгөөд энэ жил “Ногоон хот” сэдвийн хүрээнд эхний 2 өдөр сургалт, 3 дах өдөр тэмцээн явагдах юм. Тэмцээнд шалгарсан баг Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал, мөн БНСУ-д болох тус улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнуулах юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж