МАН-ыг татан буулгах үндэслэлээ тэрээр 2008 онд ард олныг хууран мэхэлж хууль бусаар хамтарсан Засгийн газар байгуулсан. 2008 оны долдугаар сарын 1-нд үүссэн нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлын буруутан нь МАН. Ер нь энэ намтай холбоотой олон шүүмжлэл явж ирсэн, олигархын нам, засардаггүй нам. Татан буугдах ёстой гэж. Гэвч энэ хугацаанд татан буулгах асуудлаар гомдол гаргахад Улсын Дээд шүүх хүлээж авахгүй байна. Улстөрийн намын тухай хуульд Засгийн эрхийг хууль бусаар авсан нөхцөлд тухайн улстөрийн нам хариуцлага хүлээх ёстой. 2008 оны Засгийн газрыг хууль бусаар байгуулсан. Тиймээс энэ нам хариуцлагаа хүлээж татан буугдах ёстой гэлээ.
Тэрээр хэвлэлийн бага хурлыг “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хийсэн юм.