Пиза цамхаг цолоо алдав

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Пиза цамхаг цолоо алдав

Абу Дабид шинээр барьсан тэнгэр баганадсан өндөр цамхаг дэлхий дахинд хазайсан цамхаг гэдгээр танил болсон Италийн Пизагийн цамхгаас илүү хазайсан харагдах тул Гиннессийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа тухай Арабын Нэгдсэн Эмират улсын хэвлэлд өнгөрөгч ням гаригт мэдээлсэн байна.

Абу Дабид National Exhibitions Company-ийн барьсан Capital Gate хэмээх энэ цамхаг нь нийслэл хотын үзвэр үзэсгэлэнгийн барилгуудын цогцолборын нэгэн бөгөөд 160 м өндөр, 35 давхар юм. Италийн алдарт хазайсан цамхаг Пизатай харьцуулахад энэ цамхгийн зураг төслийг бүтээсэн архитекторууд түүнийг 12 дугаар давхраас нь эхлэн зориудаар хазайлгасан байна.

Гиннесийн аваргын ном энэ цамхгийг дэлхийн хамгийн хазайсан цамхаг гэдгийг хүлээн зөвшөөрч, 18 хэмийн буюу Пизагийн цамхгаас дөрөв дахин илүү хазайлттайгэдгийг тогтоосон байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл хотод баригдаж буй тус цамхаг нь 2010 оны эцсээр ашиглалтад орох бөгөөд таван таван хошуутай зочид буудал, албан байгууллагуудын оффис байрлах ажээ. Абу Дабугийн нийслэл Дубай хотод дэлхийн хамгийн өндөр 828 м өндөр, 200 давхар Бурж Халифа цамхгийн ажлыг энэ оны нэгдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулаад байгаа юм.

Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж