Оюуны өмчийн фестиваль болно

Хуучирсан мэдээ: 2013.07.21-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн фестиваль болно

Оюуны өмчийн хоёр дахь удаагийн фестиваль наймдугаар сарын 26-30-ны хооронд Сингапурт болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ өмнөхөөс илүү өргөн цар хүрээг хамарч, ойролцоогоор 600-800 үйлдвэрийн эзэд, дэлхийн улс орнуудаас оюуны өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид оролцож, өөрийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, шинэ боловсруулсан оновчтой санаагаа албан ёсоор солилцох, туршлага судлах юм байна. Монголын бизнес эрхлэгчид уг фестивальд оролцох боломжтой буюу Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандан бүртгүүлэх юм. Бүртгэл долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 15-ныг хүртэл болох бөгөөд 310396 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж