Израиль, Палестин хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2013.07.21-нд нийтлэгдсэн

Израиль, Палестин хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн

Израиль болон Палестины автономийн төлөөлөгчид ирэх долоо хоногт энхийн гэрээгээ сэргээн явуулахаар Вашингтонд уулзалдана.

Талууд энхийн шууд хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри долдугаар сарын 19-нд Йорданы нийслэл Амман хотноо мэдэгдсэн юм. Тэрбээр өмнө нь Рамаллах хотноо Палестины үндэсний автономийн тэргүүн Махмуд Абб Абасын зөвлөх ч мөн хэлэлцээрийг сэргээж байгааг батлан мэдэгджээ.

Хоёр талын төлөөлөгчид ирэх долоо хоногт Вашингтон хотноо уулзаж, хоёр орны энхээр зэрэгцэн орших зарчимд үндэслэгдсэн бүс нутгийн энхийн зохицуулалтын асуудлын талаар ярилцах юм байна. Энэ хэлэлцээ олон сарын хугацаа шаардсан ажил болно гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Төрийн нарийн бичгийн дарга болсноос хойш Жон Керри Ойрхи  дорнодод зургаа дахь айлчлалаа хийлээ. Израль, Палестины энхийн хэлэлцээр 2010 онд таслагдсан билээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж