
Томас АНУ-ын нийслэл дэх байрандаа нас баржээ. Хелен Томас United Press International агентлагт 57 жил ажиллахдаа ихээхэн алдаршсан байна. Олон жилийн турш Томас Цагаан ордны хэвлэлийн бага хурлын өрөөнд АНУ-ын Ерөнхийлөгчийн урд суух эрхтэй болжээ. Тогтсон уламжлалаар Томас л “Баярлалаа, ноён ерөнхийлөгч” гэсэн үгээр брифингийг төгсгөдөг байсан аж.
Сэтгүүлч эмэгтэй Цагаан ордонд есөн ерөнхийлөгчтэй ажиллаж, ээдрээтэй асуудал тавьж чаддагаараа алдаршжээ. Тэрээр бага Жорж Буштай нэлээд ширүүн зөрөлдөж, түүнийг АНУ-ын түүхэнд хамгийн муу лидер гэж үзэн Иракийн дайныг эхлүүллээ гэж нэг биш удаа шүүмжилж байлаа. Бушийн үеэр Томас нэгдүгээр эгнээнд суухаа больсон ба хэвлэлийн бага хурал нь сэтгүүлчийн алдартай үгээр биш харин Бушийн “Та бүхэн асуулт тавьсанд баярлалаа” гэсэн шинэ үгээр дуусдаг болжээ.
Интернэтэд түүний Изриалийн талаар сөрөг хэлсэн бичлэг гарсан 2010 онд Хелен Томас сурвалжлагчийн ажлаа төгсгөжээ. Бичлэгт тэрээр еврей нар Палестинаас явцгааж гэртээ Германд, Польшид эсвэл АНУ-д буцах нь зөв гэж хэлсэн байв. Үүгээр Томасын карьер төгсчээ.