ГИХАЭГ-ын удирдлагууд Филиппин иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.07.21-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ-ын удирдлагууд Филиппин иргэдтэй уулзлаа

Монгол Улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн дотор филиппин улсын иргэд багагүй хувийг эзэлдэг. Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч гээд үйлчилгээний ажилд монголчууд Филиппин эмэгтэйчүүдийг ажиллуулахыг илүүд үзэх болсон. Тиймээс Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан манай улсад суугаа Бүгд Найрамдах Филиппин Улсын өргөмжит консултай хамтран манай улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй Филиппиний иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сарын аян зохион байгуулж байгаа юм байна.

Аяны хүрээнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Цолмон нар манай улсад оршин сууж буй Филиппин иргэдийг өнгөрөгч баасан гаригт хүлээн авч уулзжээ.

Уг уулзалтаар манай улсад оршин сууж байгаа Филиппин Улсын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдлын талаар танилцуулж, идэвхтэй оролцохыг уриалсан байна. Түүнчлэн шинэчилсэн бүртгэлийн ажил зөвхөн энэ аяны үргэлжлэх хугацаанд үргэлжлэх бөгөөд хугацаа дууссан хойно бүртгэлд хамрагдахаар хандвал хүлээн авахгүй, тухайн иргэн Монгол Улсын хууль, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж