Бельгийн хаан сүүлчийн үгээ хэлэв

Хуучирсан мэдээ: 2013.07.21-нд нийтлэгдсэн

Бельгийн хаан сүүлчийн үгээ хэлэв

Тэрээр хаан ширээнээ сүүлчийн үгээ хэлэхдээ, ард түмэндээ эв нэгдлийг уриалж, Европт хямралтай байгаа ч  энэ нэгдэлд итгэхийг хүсч буйгаа хэлэв.

Фото: AFP 2013/ Thierry Roge

Бельгийн хаан II Альберт өөрийн хүү Филиппт хаан ширээгээ шилжүүлэхийн өмнө бельгичүүдэд хандан улс орныхоо эв нэгдлийг дэмжихийг уриалсан байна. Түүний үгийг “Франс Пресс” бүрэн эхээр нь дамжуулжээ.

"Манай орны хувьд эв нэгдлийг дэмжих нь амин. Яриа хэлцэл зайлшгүй шаардлагатай. Энэ бүгдэд би итгэлтэй байдаг. Бидний улс орон нь энх тайвнаар, ардчиллаар холбооны улс болон бүрэлдсэн юм” гэж хаан хэлсэн байв. Мөн тэрээр Европт итгэхийг уриалав. Өөрийн хүү Филиппийг дэмжиж буйгаа бас хэлжээ.

Хоёрдугаар Альберт долдугаар сарын 3-нд телевизээр ард түмэндээ хандахдаа хаан ширээнээсээ татгалзаж, өөрийн бүрэн эрх мэдлээ 53 настай хүүхдээ өгөхөөр шийдсэнээ зарласан юм. Одоо 79 настай хаан биеийн эрүүл мэндийн байдлаас засгаа шилжүүлэх бөгөөд энэ ёслол Бельгийн үндэсний баяраар болох ажээ.

Тус орны Засгийн газар 2010 оны зургадугаар сарын сонгуулийн дүнгээр бүрэлдэх ёстой байсан ч нидерланд хэлтэй Фландри, франц хэлтэй Валлони хоёр бүсийн хоорондын улс төрийн намуудын улс төр, хэлний асуудлын зөрөлдөөн танхимыг бүрдүүлсэнгүй. Бельги  шинэ Засгийн газартай болохыг 540 хоног хүлээж байгаа нь дэлхийн улс төрийн түүхэнд дээд амжилт нь болж байна. Холбооны шинэ Засгийн газар 2011 оны сүүлчээр л ажилдаа орсон юм.

Бельгийн хаан нь голчлон төлөөлөх үүрэгтэй, харин бодит засаглал нь Ерөнхий сайдын гарт байдаг.  Хаан татаасынхаа гуравны хоёрыг үйлчилгээний албаныхны цалин хөлс ба хааны ордон, эдлэнгийн ашиглалтад зарцуулдаг гэнэ.

Хоёрдугаар Альберт юугаараа алдартай вэ?

Хоёрдугаар Альберт үе залгамжлагч байгаагүй Нэгдүгээр Бодуэнийг нас барсны дараа 1993 онд Бельгийн хаан ширээнд суужээ. Үндсэн хуулийн дагуу Бельгийн хаан нь голчлон төлөөлөх үүрэгтэй харин бодит засаглал нь Ерөнхий сайдын гарт байдаг.  

Бельги II Альберт эхнэр Паолагийн хамт

Бельгийн хүн ам хааны мэдэгдэлд хэрхэн хандав?

Нийт 2700 хүний дунд явуулсан судалгаагаар тэдний 34 хувь нь хаан эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй болтлоо хаан байх ёстой гэсэн байв.

Хааны гэр бүлийн нууцыг бельгичууд хэрхэн мэдэв?

2012 оны аравдугаар сард Бельгийн номын дэлгүүрүүдэд Фердрико Деборсюгийн “Вангийн асуудлууд” гэсэн нэртэй ном гарч ирэв. Уг номонд нас бие гүйцсэн үедээ наранд их байснаас ван арьсны хорт хавдраар өвчилсөн мөн хатан хаан Паола түүнд үнэнч биш байсан гэж бичжээ.

Хаануудаас хэн нь хаан ширээнээс татгалзаж байв?

Энэ жилийн дөрөвдүгээр сар Нидерландын хатан хаан Беатрикс өөрийн хүү хаан ширээг залгамжлагч Ораны-Нассау Виллем-Александрт тавьж өглөө.

Дараахан нь Британийн хэвлэл хатан хаан II Елизавета эрх мэдлээ Чарьлзид аажмаар шилжүүлж байна гэж бичсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж