Нийслэлийн онцгой байдлын газарт ойрын өдрүүдэд аврах ажиллагааны дуудлага цөөн ирэх болжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны хоёр дуудлага ирсэн байна. Гал түймрийн дуудлагын тухайд иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдсэн ахуйн шинж чанартай байсан ажээ.
Харин аврах ажиллагаагаар Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 09:55 цагт цогцос олдсон талаарх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах анги, бүлэг газар дээр нь очин, Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Туул гол орчмоос 45-55 насны эмэгтэй хүний цогцсыг гарган авчээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
У.БОЛОР
Холбоотой мэдээ