Чайлмерсыг Интерполоор эрэн сурвалжилж байна | News.MN

Чайлмерсыг Интерполоор эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Чайлмерсыг Интерполоор эрэн сурвалжилж байна

Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хамсаатан АНУ-ын иргэн Жорж Чайлмерс хил даван оргожээ. Жорж Чайлмерс нь АНУ-ын иргэн бөгөөд Малайзад амьдардаг байна. 2006 оны гуравдугаар сарын 9-нд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат 40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд 200 сая ам.долларын аккредитив нээх гэрээ байгуулж, Жорж Чайлмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон байна. Гэсэн ч нэг ч орон сууц бариагүй байна. Хууль хяналтынхан дээрх гэрээг хууль бус гэж үзсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад О.Чулуунбат “Ж.Чайлмерст төв банк 20 гаруй сая доллараа залилуулсан, би буруугүй” хэмээн мэдүүлжээ. Нийслэлийн прокурорын газрынхан Ж.Чайлмерсийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хэргээс тусгаарлан Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлж, Ж.Чайлмерсийг Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг залилж, 21 сая ам.доллар авсан гэж үзсэн.

Мөрдөн байцаалтын явцад Ж.Чайлмерс Монголбанкыг залилж, 21 сая ам.доллар авсан нь тогтоогдсон тул Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Түүний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол 5-10 жил хорих ялаар шийтгүүлэх байжээ. Гэтэл эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хурал болохоос 3-4 хоногийн өмнө залилагч Жорж Чайлмерс хил даван оргосон байна. Жорж Чайлмерс нь “Чингис хаан” нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн нь албаны хяналтын камерийн бичлэгт үлджээ. Жорж Чайлмерс нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс батлан даалтад гараад байхдаа оргосон тул түүний оргоход хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт ирсэн тул шалгаж эхлээд байгаа аж. Одоогоор хэрэгтэн Ж.Чайлмерсыг УМБГ, Интерполын үндэсний товчоонд хандан олон улсад эрэн сурвалжилж байгаа юм.

М.Урин   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 202.170.85.15

21 say tei hun heden haltar nuhriin amand ni mongo chiheed l garaad yavsan bizai mongolchuudaa gej hezee yum suran datatvar tologch bidnii mongiig ingej lureh yumda

Avatar

www.Freecall.mn 2010-06-09 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Hileer garahad n erhten darhatnuud tusalsan l baij taaraa

Avatar

Зочин 2010-06-09 183.81.169.2

Chuluunbat oroltsson l biz dee ene hunii nugel yamar ikh ve Banknii darga baihdaa Gadniihantai niilj Mongoliin mungiig ch gadagsh zuuj baisan baina shuu

Avatar

piz 2010-06-09 219.117.189.254

Hediig avsan bol ter shalganii garusreed ajlaasaa halagdana biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж