ДБЭТ-ын тайзнаа маргааш буюу долдугаар сарын 21-ны өдөр үндэсний сонгодогуудын нэг “Ламбугайн нулимс” дуурь тоглогдоно.
Номын мөр хөөсөн залуу ламын дурлал, шударга бус үйлийн үр гээд орчлонгийн олон зүйлийн утгыг таниулсан энэ дуурийг хөгжмийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бичсэн. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлээс сэдэвлэн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн цомнолыг бичсэн.
Гол дүрд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт дуучин А.Сайнбаяр, МУГЖ Ө.Уянга, ДБЭТ-ын гоцлооч Р.Доржхороо, Г.Шижирболд, Ч.Чинзориг, М.Даариймаа нар дуулах ажээ.
Г.ДАША