Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдийн хувьд Асасэкирюү
Б.Дашням, Сэйро А.Өнөболд нар есөн даваа, таван унаатай, кагамио Б.Нанжид 6-8, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6-8, Ониараши Ө.Өлзийжаргал 5-9 гэсэн амжилттай явна.
Харин өчигдөр Монголын 10 дахь цолтой бөх, Миягино дэвжээний Рюүо Ноборү хэмээх
Эрхэм-Очирын Санчирболд зодог тайлсанаа зарласан.
Маэгаширагийн
найм хүртэл дэвшиж явсан Рюүо хүзүүндээ хүнд гэмтэл авснаас хойш бэртэл
нь бүрэн эдгэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон байна.
Өчигдөр тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулж, ойр дотны болон үзэгч түмэндээ хандаж баярласанаа илэрхийлсэн юм. Мөн энэ өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал сумогийн башёд 26 дахь түрүүгээ авсан нь түүнийг үдэхэд том бэлэг болж буйг илэрхийлээд, түүнтэй авахуулсан зургаа нийтэлсэн байна.