жилд автын ертөнцөд Италийн үйлдвэрлэгч Lamborghini-ийн 50 жилийн ой болж
байна. Баярын гол арга хэмжээ нь түүний эх орон Италийн Ром, Болонья,
Форте Деи Марми зэрэг бусад хотуудад хийгджээ.
Энэ жилийн тавдугаар сард газар
хөдлөлтөд нэрвэгдсэн Эмилия-Романия мужийн түүх соёлын дурсгалыг
сэргээн засварлах санд Lamborghini ашгийнхаа 10 хувийг хандивлав. Чухал
ойдоо тэд шинэ логог гаргалаа. Үндсэн дүрс дээр нь 50 гэсэн тоо
Anniversario гэсэн үг бичигджээ.
Automobili
Lamborghini компани 1963 онд байгуулагдсан ба үндсэн байр нь Хойд
Италийн Болоньезе мужийн Сант"Агата хотод байдаг. 2011 онд тус компани
Aventador LP 700-4 гэсэн тэргүүлэх загвараа танилцуулснаар хөгжлийн шинэ
шатанд гарч чадлаа. Маркийн бүх түүх нь маш эрч тэмүүлэлтэй, дэгжин
супер спорткарууд: 350GT, Miura, Espada, Countach, Diablo, Murciélago,
Reventón, Gallardo LP 560-4 Coupé, Spyder, Gallardo LP 570-4
Superleggera хамгийн сүүлчийн шинэ LP 570-4 Spyder Performante машинууд
болж байна.
Эх сурвалж: “”Four seasons melody” сэтгүүл