Каталон үндэсний нэр төр “Барселон” багийн ахлах дасгалжуулагч Тито Виланова эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаа хүлээлгэн өглөө. Ингэснээр өнгөрсөн жилийн Испанийн аварга “Барселон” дасгалжуулагчгүй болсныг багийн Ерөнхийлөгч Сандро Росель болон Спорт хариуцсан захирал нь хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Харин Тито Вилановагийн орыг залгамжлах дасгалжуулагчийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тито Виланова “Барселона” багийг дасгалжуулж, 2012-2013 оны улиралд 100 оноотойгоор Испанийн “Премьеро Дивисион”-д түрүүлгэж, лигийн 38 тоглолтын 32-т нь ялсан юм.
Б.БИЛЭГ