Женнифер Гарнер “MaxMara”-ийн шинэ нүүр царай

Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

Женнифер Гарнер “MaxMara”-ийн шинэ нүүр царай

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг, нэрт найруулагч Бэн Аффлекийн эхнэр Женнифер Гарнер Италийн хувцас загварын нэртэй Брэнд “MaxMara”-ийн шинэ нүүр царайгаар тодорчээ. Өдгөө 41 настай нэрт жүжигчин өнгөрөгч долоо хоногт Нью-Йоркт болсон тус брэндийн сурталчилгааны компанит ажилд оролцоод өчигдөр Лос-Анжелос руугаа буцсан байна.

Сүүлийн үед хэдийгээр өөрийн карейрийг чухалчилж байгаа ч Женнифер нөхөр болоод гурван хүүхдийнхээ хамт Нью-Йоркод ирсэн аж. Холливудын бат бөх гэр бүл гэгддэг Аффлек, Гарнер нар Серафина, Виолет нарын охидоосоо гадна 11 сартай Самуэль хүүгийнхээ хамтаар Лос-Анжелост дахь үнэтэйтэй тансаг харшдаа амьдардаг гэнэ шүү.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж