S-ангиллын шинэ Mercedes-Benz

Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

2014 Mercedes-Benz S-class


Интернет орон зай Германы Mercedes-Benz автын ордны шинэ бүтээлийн зургаар дүүрлээ. Шинэ  S- ангиллын машины интерьер, экстерьерийг цагаар сонирхон харж болно.  Компанийх нь W222 гэж нэрлэсэн машин нь тав тух, стиль, сэтгэл ханамж багтах ёстойг өгүүлжээ. Шинэ загварт 12,3-дюймын хоёр дисплейгаар тоноглогдсон байна. Нэг нь мэдээллийн нөгөө нь цэнгээний хариуцлагыг үүрэх юм байна. Машины суудалд нь иллэгийн ба халаалт хөргөлтийн төхөөрөмжүүдтэй. Гаднаас салонд нэвтрэх агаар нь хорт хийнээс цэвэрлэгдэн, ионжуулагдан орж ирнэ. Ийм нөхцөлд хэрхэн тав тухаа алдах билээ. Машины техникийн үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоохондоо дэлгээгүй байна. Шинэ S-ангиллын машиныг ирэх есдүгээр сард явагдах Франкфуртын авто-шоу үзэсгэлэн дээр нийтэд танилцуулах ажээ.  Машины ерөнхий танилцуулгыг өнгөрөгч тавдугаар сарын 15-нд Гамбург хотноо тусгай ажиллагаан дээр албан ёсоор хийсэн юм.


 Эх сурвалж: “”Four seasons melody” сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж