Бундеслиг хамгийн баян нь

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Бундеслиг хамгийн баян нь

Deloitte санхүүгийн судалгааны фирмээс хийсэн судалгаагаар Германы хөлбөмбөгийн топ дивизон болох Бундеслиг хамгийн баян нь гэнэ.
Саяхан өндөрлөсөн 2009-10 оны улиралд Английн Премьер лигийн орлогын хэмжээ 2,8 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн тооцоолж байгаа боловч тус лигийн багуудын ашиг 2007-08 болон 2008-09 оны улирлын хооронд бараг тал хувиар буурсан тул Английн Премьер лиг ашиг орлогын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч байр сууриа алджээ.
Хөлбөмбөгийн бизнесийн санхүүгийн бүтэн жилийн дүнг харгалзан үзэж, Deloitte тайлангаа гаргасан бөгөөд үүнээс үзэхэд Европын хөлбөмбөгийн зах зээл 2008-09 онд 19,3 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна.
Ашиг, орлогын хэмжээгээр Бундеслиг ийнхүү Премьер лигийг ардаа орхих болсны гол шалтгаан нь багууд тоглогчдынхоо цалин хөлсөнд уян хатан, нягт нямбай бодлого баримталдагтай холбоотой хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Премьер лигийн багуудын орлого болон цалингийн харьцаа 67 хувьтай байдаг бол Бундеслигийнх ердөө 51 хувьтай байдаг байна.
Deloitte-ийн мэдээгээр 2008-09 оны улиралд Премьер лигийн клубуудын орлого гурван хувиар өссөн үзүүлэлттэй гарсан боловч үйл ажиллагааны ашиг өмнөх улирлынхтай харьцуулахад талаас их хувиар буурчээ. Энэ нь голчлон өндөр цалин хөлстэй холбоотой аж.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж