Forbes хууль зөрчсөн тэрбумтнуудыг жагсаав

Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

Forbes хууль зөрчсөн тэрбумтнуудыг жагсаав

Forbes сэтгүүл янз бүрийн орнуудын хууль зөрчсөн гэх тэрбумтнуудын жагсаалтыг нэрлэжээ. Баячуудыг тэдний хөрөнгийн хэмжээгээр биш авсан ялынх нь хугацаагаар жагсаасан байна. Жагсаалтын эхэнд одоо ял эдэлж байгаа хүмүүс дараа нь шүүхээс зугтагсад эцэст нь ялаа эдлээд чөлөөлөгдсөн тэрбумтнууд оржээ.



1.
Вонг Квонг Ю буюу, Хуан Гуанюй гэдэг нэрээр алдартай тэрээр албан тушаалтнуудыг худалдан авсан хэргээр 14 жил хоригдох ял авсан байна. Тэрээр тухайн үедээХятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрт байв. Gome Electronics  худалдааны сүлжээ ба Gome Electrical Appliance компанийн эзний хөрөнгө  2,7 тэрбум ам.доллар. Одоо ялаа эдэлж байна.

 

2. Америкийн тэрбумтан Аллен Стенфордын хөрөнгийн хэмжээ нь 2,2 тэрбум ам.доллар. Санхүүгийн пирамид байгуулсан залилангийн хэргээр тэр 250 жил шоронд хоригдох ял эдэлж магадгүй.
 

3. Михаил Ходорковский, ЮКОС компанийн тэргүүн асан 15 тэрбум ам.доллартай гэгдэж байсан ба Владимир Путиныг шүүмжилсний төлөө эрх чөлөөгөө хасуулсан гэж барууныхан түүнийг үздэг. Одоо түүний эсрэг шинэ хэрэг нээсэн ба шоронд хоригдож байгаа.

   

4. Платон Лебедев, Ходорковскийн ажил хэргийн түнш, МЕНАТЕП-ын экс-тэргүүн. Одоо шоронд сууж буй.
 

5. Калисто Танци, Parmalat гэх сүүний үйлдвэрлэлийн “вант улсын” эзэн. Италийн тэрбумтанг залилангийн хэргээр гурван жил мөрдөн байцаагаад 10 жилийн хорих ялаар 2008 онд шийтгэжээ. Шоронд ял эдэлж байгаа ба даван заалдсаныг нь хэрэгсэхгүй болгосон юм.

6. Таиланда ерөнхий Таксин Чинаватыг 2006 онд засгийн эрхээс зайлуулсан юм. Түүнийг Засгийн газрын эсрэг арга хэмжээ зохион байгуулан 88 хүний аминд хүргэсэн мөн терроризмын хэрэгт эчнээ яллаж байна. Одоо гадаадад дүрвэн зугтаж байгаа. Баривчлагдвал цаазаар авах ял сонсож магадгүй.
 

7. Мексикийн хар тамхины барон, АНУ-д кокаины томоохон нийлүүлэгч Хоаким Газман Лоэра нэг тэрбум ам.долларын хөрөнгөтөй гэгддэг. Зугтан нуугдаж байгаа. Түүний талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.долларын шагналыг АНУ амалсан байгаа.
 

8. Кемаль Узан, турк тэрбумтаны хүү ба залилан ба авлигын хэргээр 23 жилийн ял сонссон. Эцэг, ах хоёр нь мөрдөн байцаалтад харин тэр өөрөө Францад зугтан амьдарч байна.

 

9. Америкийн тэрбумтан Альфред Таубман, Sotheby"s дуудлага худалдааны ордоны экс тэргүүн. Хөрөнгийн хэмжээ нь 1,5 тэрбум. Урлагийн бүтээлийг хуурамчаар үнэлэн зарсан хэргээр есөн сарын ял эдлээд гарчээ. Өөрийгөө буруугүй гэдэг ба 2007 онд хэрхэн бизнесмен болсон тухайгаа намтрын ном бичсэн.

 

10. Че Та-Вон, Өмнөт Солонгосын гурав дахь том компанийн нэг SK Group холдингийн тэргүүн. 2003 онд залилангийн хэргээр долоон сарын хорих ял эдэлжээ.
 

11.
Америкийн тэрбумтан эмэгтэй  Марта Стюарт, 2004 онд таван сар хоригдох ял авсан байна. Түүнийг хоригдож байх хугацаанд компанийнх нь хувьцааны үнэ хоёр дахин өссөн байлаа. 

Эх сурвалж: “”Four seasons melody” сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж