Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байсан барилга дээрээс хүн унаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тус дүүргийн нэгдүгээр хороо, “Хурд” ХХК-ний барьж буй барилгын зургаадугаар давхраас хүн унасан тухай дуудлага Шуурхай бүлэг 105-д ирсэн байна. Дуудлагын дагуу аврагч нар газар дээр нь очиход тус компанийн инженер ажилтай 24 настай, эрэгтэй А унаж, амь насаа алдсан байжээ.
Цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн бөгөөд уг ослын хэргийг шалгаж байна.
Цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн бөгөөд уг ослын хэргийг шалгаж байна.
П.Наран