Барак Обама “Их 20”-ийн уулзалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.07.20-нд нийтлэгдсэн

Барак Обама “Их 20”-ийн уулзалтад оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург  хотод зохион байгуулагдах “Их 20”-ийн ээлжит уулзалтад оролцохоор болсон тухай өчигдөр Цагаан ордноос мэдээлжээ. Ерөнхийлөгч Обама дээрх уулзалтад АНУ-ын Засаг захиргааны нууц хөтөлбөрийг илчилсэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноудений хэрэгт анхаарлаа хандуулна хэмээн  албаныхан энэ үеэр мөн онцолсон байна.

ОХУ-ын зүгээс Сноудений асуудлыг хэрхэх нь сүүлийн үед олон улсын анхаарлын төвд байгаа юм. Учир нь энэ долоо хоногийн эхээр Эдвэрд Сноуден ОХУ-аас түр хугацааны улс төрийн орогнолыг хүссэн ч тус улсын талаас одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж