Гал түймрийн гурван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Гал түймрийн гурван дуудлага иржээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр гал түймрийн гурав, галын зөрчлийн нэг дуудлага ирсэн байна. Үүнд:
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Майхан толгойн задгайд иргэн Э-гийн 7х5 хэмжээтэй байшингийн дээвэр, 7х6 хэмжээтэй байшин шатаж байсныг Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасаг очиж унтраасан байна.

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжинд иргэн Б-гийн 6х12 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг очиж унтраасан байна.

-Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар баг, Мааньзавын зургаадугаар гудамжны 29 тоотод иргэн Б-гийн 2х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг Аврах гал унтраах 33 дугаар ангийн тасаг тус, тус ажиллаж унтраасан байна.  
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж