Тэргүүний малчдыг шагнана

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Тэргүүний малчдыг шагнана

Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг хөдөлмөр зүтгэл, сайн бэлтгэл, малч ухаанаар, хохирол багатай даван туулсан Өвөрхангай, Дундговь, Ховд, Төв аймгийн тэргүүний малчдаас 54 малчинг шалгаруулсан бөгөөд тэдний төлөөлөл болох 12 малчныг маргааш шагнаж урамшуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ Төрийн ордны төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болж, Шадар сайд М.Энхболд, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр нар тэдэнд шагнал гардуулах аж.  

Тэргүүний малчдаар дараах хүмүүсийг тодруулжээ

Цэрэндоржийн Чулуунбаатар            Дундговь аймгийн Эрдэнэдалай сум
Хэнмэдэхийн Эрдэнэбилэг                Дундговь аймгийн Дэлгэрцогт сум
Жамбын Дашзэвгэ                        Дундговь аймгийн Адаацаг сум
Юндэнгийн Чулуунтогтох                Өвөрхангай аймгийн Арвайхээр сум
Тогоочийн Батмөнх                        Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум
Зэсэмийн Хүрэлбаатар                    Өвөрхангай аймгийн Бүрд сум
Дэлгэр-Очирын Баттайван                Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум
Лхагвагийн Халтархүү                    Ховд аймгийн Дөргөн сум
Дампилын Очирбат                        Ховд аймгийн Үенч сум
Луугийн Аваргасүрэн                    Төв аймгийн  Баянцагаан сум
Чойжилсүрэнгийн Эрдэнэбадрах        Төв аймгийн Баяндэлгэр сум
Борын Золжаргал                        Төв аймгийн Эрдэнэсант сум

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж