АТГ-ынхан Н.Энхбаярын гэрийн тоосыг арчжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан Н.Энхбаярын гэрийн тоосыг арчжээ

Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн лхагва гаригт МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж, эд хөрөнгийг битүүмжилсэн. Энэ үеэр О.Цолмон Авлигатай тэмцэх газрынханд соёлын хичээл зааж, зарим нэг ажлаа хийлгээд амжсан сурагтай.

Тухайлбал, О.Цолмон хатагтайн зөвлөсний дагуу АТГ-ынхан бүгд гутлаа тайлж ажил үүргээ гүйцэтгэсэн гэнэ. Зөвхөн Н.Энхбаярынхаар хязгаарлахгүй бусад айлд ч нэгжлэг хийх бол эхний ээлжинд гутлаа тайлах ёстойг ойлгуулсан бололтой.

Мөн нэгжлэг хийхийнх нь өмнө О.Цолмон АТГ-ын ажилтнуудад чийгтэй алчуур бэлтгэж өгөөд “Нэгжсэн шалгасан болгоныгоо арчаарай. Тоостой байж магадгүй шүү” гэж хэлснээр бүгд л хэлснийх нь дагуу нягт нямбай цэвэрлэгээ хийсэн гэнэ. Нэлээд хэдэн цаг нягт нямбай цэвэрлэгээ хийсний эцэст тэд ногоон хайрцагтай бичиг баримтыг нягталж шалгахаар болж гэрээс нь авч явсан бол О.Цолмон тэр бүр хүрээд зүлгээд байдаггүй зарим зүйлээ АТГ-ынхнаар арчуулж, гэртээ нэг сайн цэвэрлэгээ хийлгэжээ.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж