Хилээр хууль бусаар эм гаргах гэж байсныг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Хилээр хууль бусаар эм гаргах гэж байсныг зогсоожээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын улсын байцаагчид Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд шалгалт хийх явцад их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. БНАСАУ-ын хоёр иргэний авч явсан ачаанд нарийвчилсан үзлэг хийхэд “Кумданг” хоёр тариа 1000 хайрцаг буюу 8000 ампул, бор өнгийн нунтаг эм гэх бараа 3,9 кг, модон хайрцагт савласан Баавгайн цөс гэх бараа 12 хайрцаг, эмчилгээний архи гэх бараа 20 шил буюу 4000 мл илэрчээ. Хилээр ийнхүү хууль бусаар эм, эмийн бэлдмэл гаргахыг завдсан БНАСАУ-ын этгээдүүд нь Дипломат албан паспорттой байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаа, хяналтын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж