Н.Энхбаярын аав эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын аав эмнэлэгт хүргэгджээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын аав Намбарын бие муудсанаас өнөөдөр Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус эмнэлэгт хүү Энхбаяр нь мөн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эх сурвалжийн тайлбарласнаар н.Намбарын зүрхний хэм алдагдаж, цусны даралтад өөрчлөлт гарсан учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. Бие нь ийн өвдөсөн нь хүү Н.Энхбаярынх нь гэрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн нь нөлөөлсөн байх талтай гэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж