Gucci 2025 он гэхэд 40 зочид буудалтай болно

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Gucci 2025 он гэхэд 40 зочид буудалтай болно

Италийн люкс зэрэглэлийн зочид буудлын Elisabetta Gucci брэнд дэлхийн хөгжингүй орнуудад өндөр зэрэглэлийн зочид буудал байгуулж, сүлжээгээ өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Elisabetta Gucci Hotels & Resorts компани ирэх 15 жилийн хугацаанд Орос, Хятад, Бразил зэрэг орнуудад нийт 40 зочид буудлыг барьж, ашиглалтад оруулах ажээ.
Elisabetta Gucci нь Paolo Gucci-гийн охин бөгөөд дэлхийн загварын ертөнцийг эзэрхийлсэн алдарт Gucci-гийн ноёрхлын дөрөв дэх үеийн залгамжлагч нь юм.
Тус брэнд анхны зочид буудлаа энэ жил Дубайд нээхээр ажиллаж байгаа ба саяхан нээлтээ хийж, олон хөлийн тансаг жуулчдыг татах болсон Armani зочид буудалтай өрсөлдөх ажээ. Gucci-гийн зочид буудал нь тансаг чамин байхаас гадна ховор нандин, үнэтэй, загварлаг орчинг цогцлоосон байх гэнэ. Дубайн Media City бүсэд баригдаж буй Gucci Hotel нь тэргүүн зэрэглэлийн 80 өрөөтэй, хоёр пентхаустай, спа болон усан сантай, тамхины тусгай өрөөтэй, дээвэр дээрээ амралтын өрөөтэй бөгөөд тусгай үйлчилгээнд лимузиний үйлчилгээ багтах ажээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж