Хагалгааны ухаалаг хутга бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Хагалгааны ухаалаг хутга бүтээжээ

Мэс заслын эмч нарт дуулгах нэгэн таатай мэдээг Лондонгийн хэсэг эрдэмтэд мэдээлжээ. Тэд хагалгааны ухаалаг хутга бүтээсэн бөгөөд энэхүү хутга нь хагалгаа хийж байхад хорт хавдрын эд эсийг таниж, тодорхойлох чадвартай гэнэ.

Хорт хавдрын хагалгаа хийхэд хорт хавдрын эс үсэрхийлсэн хэсгийг бүгдийг нь авах нь хамгийн чухал байдаг бөгөөд мэс заслын үед бүрэн авалгүй үлдээх тохиолдол их байдаг байна. харин энэхүү хутга нь ингэж хорт хавдрын эс үсэрхийлсэн хэсгийг үлдээхээс урьдчилан сэргийлж, хагалгааг өндөр үр дүнтэй болгоход туслах аж.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж