Өнөөдөр Эндо Точиновакаг давснаар жюүрёод түрүүлэх болзлоо хангаж, ирэх сард дээд зиндаанд дэвшин барилдах эрхтэй боллоо. Түүний хувьд 13 өдрийн дараа 12 даваа, нэг унаатай боллоо. Эндогийн араас есөн даваатай хоёр бөх явна.
Жюүрёод барилдаж буй манай бөхчүүдийн хувьд Асасэкирюү Б.Дашням, Сэйро А.Өнөболд нар 50 хувийн амжилтаа үзүүлээд байна. Харин кагамио Б.Нанжид зургаан даваа, долоон унаатай, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5-8, Ониараши Ө.Өлзийжаргал 5-8 гэсэн амжилттай явна.
Харин энэ өдөр Монголын 10 дахь цолтой бөх, Миягино дэвжээний Рюүо Ноборү хэмээх Эрхэм-Очирын Санчирболд өнөөдөр зодог тайлсанаа зарлалаа. Маэгаширагийн найм хүртэл дэвшиж явсан Рюүо хүзүүндээ хүнд гэмтэл авснаас хойш бэртэл нь бүрэн эдгэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон байна.