60 жилийн дараа алтан медалийг нь энгэрт нь зүүжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

60 жилийн дараа алтан медалийг нь энгэрт нь зүүжээ

Олимпийн наадмын дугуйн спортын төрөлд аваргын алтан медаль хүртсэн Бельгийн тамирчинд 62 жилийн дараа Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге алтан медалийг нь энгэрт нь зүүж өгчээ.
Өдгөө 82 настай Евгений ван Русброек болон түүний багийн хамтрагчид болох 81 настай Луд Воутерс болон таалал төгссөн Леон де Латувер нар 1948 оны Лондонгийн зуны олимпийн наадмын багийн дугуйн төрөлд түрүүлсэн боловч өөрсдөө түрүүлэх болзол хангасан гэдгээ ч мэдээгүй байсан гэнэ. Тэмцээн өндөрлөсний дараа шүүгчид ерөнхий дүнг нэгтгэж, медалийн эздийг тодруулах хооронд тэд нутаг буцахаар хэдийнэ аяллын автобусандаа суугаад 194 км замыг туулсан байсан аж. Русброек энэ талаар “Уралдааны дараа үнэхээр замбараагүй, будлиан үүссэн. Медаль гардуулах ёслол болоогүй, ямар ч тайз, индэр байгаагүй. Воутерс гуравдугаарт, Латувер дөрөвт, харин ба есдүгээрт барианд орсон. Гэтэл ийм амжилт гаргасан бид багийн дүнгээр тэргүүлсэн байсан юм билээ, зохион байгуулагчид ч олон тооцоо хийж, нягталсан байсан. Уралдаан дуусаад л бид автобусандаа суугаад олимпийн тосгоноос явсан. Дараа өдөр бид Бельгид ирчихсэн байсан юм” хэмээн ярьжээ. Нутагтаа ирсний дараа тэд багийн дүнгээр тэргүүлсэн гэдгээ олж мэдсэн боловч энэ төрөлд аваргалсан тамирчдад медаль гардуулна гэж бодоо ч үгүй байсан гэнэ.
Медалийг нь 62 жилийн нөхөж гардуулах ёслолын ажиллагаанд Русбрек ганцаараа очсон бөгөөд нэг хамтрагч нь хэдэн жилийн өмнө таалал төгссөн, харин нөгөөх хамтрагч болох Воутерсийн бие тааруу байсан тулд арга хэмжээнд очиж чадаагүй байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж