iFrogz шинэ чихэвч гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

iFrogz шинэ чихэвч гаргалаа

iFrogz бренд өнгөлөг, шинэ загварын Coda Forte нэртэй, wireless болон Bluetooth-тэй чихэвчээ албан ёсоор танилцууллаа.

Энэхүү чихэвч нь цэнэглэгддэг батерейгаар ажилладаг ба нэг удаа бүрэн цэнэглэхэд тасралтгүй 10-12 цаг ажиллах хүчин чадалтай аж.

Мөн та Bluetooth-ээр нь гар утастайгаа холбоод гаднаас ирсэн дуудлагыг хүлээн авч болно. Хар, цагаан, улаан, цэнхэр, ягаан зэрэг олон өнгөний сонголттой энэхүү чихэвчийг 99.99 ам.долларын үнээр худалдаалж байгаа гэнэ.

Г.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж