Тэмцээнд найман багийн 80-аад тамирчид эрэгтэйчүүдийн найм, эмэгтэйчүүдийн долоон жинд өрсөлджээ. Өвөрхангай, Дархан-Уул, Багануур дүүргээс баг тамирчид хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээний дүн гарахад Т.Хосбаяр дасгалжуулагчай “Самбуу сан” клуб тэргүүлсэн бол Д.Чинзориг дасгалжуулагчтай “Аврагч” спорт хороо, Б.Эрхэмбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо удаалжээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар 51 кг-д өсвөрийн гурван рекордыг тогтоосон “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Чагнаадорж, эмэгтэйчүүдэд 48 кг-д спортын дэд мастерын болзлыг биелүүлсэн Өвөрхангай аймгийн тамирчин Г.Баасанжаргал нар тус тус шалгарсан байна.
Энэхүү тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотноо ирэх аравдугаар сард болох Зүүн Азийн VI наадамд оролцох тамирчдын томоохон сорилт болсон байна.
Дашрамд дуулгахад, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ирэх наймдугаар сарын 2-5-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болох аж.