
Нээлтийн ажиллагаанд Франц улсын Элчин сайд Ив Дэлунэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумьяасүх, БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжүүлэх газрын дарга Р.Эрдэнэцэцэг зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.
Хоёр засгийн нүүр үзсэн 26 сая 945 мянга 579 төгрийн төсөвт өртөгтэй уг тендерт “Набсан” ХХК, “Монинжбар” ХХК-ын түншлэл 9 сая 118 мянга 21 төгрөг, “Очир” төв ХХК, “Наран рашаан “ХХК-ийн түншлэл 10 сая 260 мянга 57 төгрөг, “Комфорт импекс” ХХК, “ЧММ” ХХК-ийн түншлэл 8 сая 856 мянга 95 төгрөг, Ардааган ХХК, Байгууламж ХХК, Хангилцаг ХХК-ийн түншлэл 9 сая 384 мянга 340 төгрөгийн үнийн санал ирүүлж, тендер шаргаруулалтад оролцсон. Түүнээс “Ардааган” ХХК, “Байгууламж” ХХК, “Хангилцаг” ХХК нарын түншлэл шалгаруулалтын шаардлагад нийцэн, хамгийн сайн гэж үнэлэгдэж өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, сарын 19-нд барилгын газар шорооны ажил эхэллээ.
Франц улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9 сая 535 мянган евро буюу 14 сая 445 мянга 597 төгрөг, Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 9,5 тэрбум төгрөг уг байгууламжийг бий болгоход зарцуулах юм. Үүнээс энэ онд 4,7 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид гаргаж өгөх юм байна.
Бохир ус цэвэршүүлэх барилгын ажил 2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр дуусган хүлээлгэж өгөх бөгөөд 1990 оноос хойш 23 жилийн турш Эрдэнэтчүүдийн дунд яригдсаар ирсэн ажлын үр дүнг л харах үлдлээ.