Цэрэг хувцастай Кристен

Хуучирсан мэдээ: 2013.07.19-нд нийтлэгдсэн

Цэрэг хувцастай Кристен

Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг “Twilight” киноны од Кристен Стюарт сүүлийн үед нэрт найруулагч Петер Сэтлерийн “Camp X-Ray” кинонд тоглохоор зураг авалтандаа ороод байгаа гэнэ. Энэхүү уран бүтээлд ямар дүрд тоглож байгаа талаараа тэрээр тодорхой мэдээлээгүй ч цэргийн дүрэмт хувцастай, зураг авалтын тайлбай дээр зогсож буй нь  папараццид өртжээ.

“Gotham Group”-ийн уран бүтээл “Camp X-Ray” кино энэ сарын 15-аас эхлэн Лос-Анжелост  зураг авалтаа эхэлсэн бөгөөд энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болох гэнэ. Тус кинонд Кристен Стюартаас гадна Иранийн жүжигчин Пэймайн Маоди, Америкийн жүжигчин Лайн Гарибсон нар гол дүрд нь тоглож байгаа юм байна.

“Camp X-Ray”-ийн зураг авалтын үеэрх Кристений сонирхолтой гэрэл зургуудаас хүргэж байна.

Э.АНХТУЯА





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж