
Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улсын хооронд байгуулсан төлөөлөн ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь 2013 оны долдугаар сарын 18-наас эхлэн Эстони Улсад зорчих бүх төрлийн паспорттай монгол иргэдийн богино хугацааны шенгений визийн мэдүүлэг хүлээн авч шийдвэрлэж байхаар болсон байна.
Урьд нь манай иргэд Эстони Улсад зорчихын тулд тус улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ханддаг байсан бол өчигдрөөс эхлэн эх орондоо виз мэдүүлэх боломжтой болж буй ажээ.
Д.ЦЭЦ