Нани дэлхийн аваргад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Нани дэлхийн аваргад оролцохгүй

Португалийн жигүүрийн тоглогч Нани гэмтлийн улмаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Премьер лигийн “Манчестер Юнайтед” клубт хүчин зүтгэдэг Нани өнгөрөгч баасан гаригт Лисабон хотноо бэлтгэлийн үеэр эгэмний ясаа бэртээснээр багийнхныхаа хамтаар Өмнөд Африкийг зорьж чадаагүй гэнэ. Португалийн хөлбөмбөгийн холбооноос хийсэн мэдээлэлд “Олон үзлэг, шинжилгээ хийсний эцэст Нани дэлхийн аваргад оролцох боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэжээ.

Өдгөө 23 настай залуу тоглогч Нани дэлхийн аваргын сонгон шалгаруулалтад 11 тоглолтод оролцож, гурван гоол оруулсан бөгөөд түүнийг орлож, Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Бенфика”-гийн Рубен Аморимийн оронд тоглох болжээ. Аморимийн тухайд өнгөрсөн улиралд “Бенфика”-гийн хамт 24 тоглолтод оролцсон байна.
Сануулахад, дэлхийн аваргын “үхлийн хэсэг”-ээр тодроод байгаа “G” хэсэгт багтсан Португалийн шигшээ баг тэмцээний нээлтийн тоглолтоо энэ сарын 15-нд Зааны ясан эрэгийн багийн эсрэг хийх юм. Энэ хэсэгт мөн Бразил болон Хойд Солонгосын багууд багтсан билээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж