Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 18/ 4,512 тоот арилжаагаар нийт 10,222,661 төгрөгийн үнийн дүн бүхий 19,113 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ тендерийн саналын болон багцын арилжаа хийлгүй энгийн арилжаа хийсэн байна. ТОП-20 индекс 14,864.08 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 119.83 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 44 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 479 гаруй тэрбум төгрөг байлаа. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудын арилжсан үнэт цаасны тоо ширхэг, үнийн дүнг танилцуулъя.
У.БОЛОР