Jay-Z-гийн шинэ цомог 527 мянган хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Jay-Z-гийн шинэ цомог 527 мянган хувь борлогджээ

Рэппэр Jay-Z энэ сарын эхээр 13 дахь шинэ цомгоо худалдаанд гаргаж фэнүүддээ бэлэг барьсан. “Magna Carta Holy Grail” нэртэй түүний шинэ уран бүтээл сүүлийн үед хит chart-уудын тэргүүнд бичигдсээр байна. Борлуулалтаараа ч мөн дээгүүр “давхиж” байгаа аж. Soundscan-ы мэдээлснээр түүний шинэ цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 527 мянган хувь ширхэг борлогджээ. Шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад мөн “Daft Punk”-ийн “Random Access Memories” /339 мянган хувь/, Канье Уэстийн “Yeezus” /327 мянга/ цомог багтсан байна.

Jay-Z нийт 16 дуунаас бүрдэх “Magna Carta Holy Grail” цомогтоо реппер Swizz Beatz, Тимбалэнд, Рик Рубин нартай хамтран ажилласан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж