Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт сүүлэн хэдэн хоног хөл хорио тогтоогоод байгаа билээ. Учир нь тус аймгийн Сагсай сумын Даян нуурын орчимд шүлхийгээр нийт 1181 мал өвчлөөд байна. Тиймээс одоогийн байдлаар 944 малыг устгаад байгаа аж.

Долдугаар сарын 16-ний байдлаар тус аймгийн 13 суманд 441.4 мянган малыг вакцинжуулсан байна. Баян-Өлгий аймагтай хиллэж буй Ховд, Увс аймгийн дөрвөн сумын 1.2 сая малыг вакцинжуулахад шаардах 1.480 литр вакцин, 19.4 мянган зүү тавиар мөн Баян-Өлгий аймгийн 1.95 сая малыг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна.
 

Л.Баатархүү

Эх сурвалж: www.ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж