Хишиг өдөр арга хэмжээг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Хишиг өдөр арга хэмжээг зохион байгуулав

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2013.07.18

– Шинэ цагийн Цагдаагийн байгууллага үүсч байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 7-р сарын 17-нд орон даяар цагдаагийн байгууллагын ойн баярын тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнтэй холбоотойгоор Аймгийн цагдаагийн хэлтсээс Хишиг өдөр арга хэмжээг зохион явуулав.

– Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар ширүүн усархаг бороо орсон. Энэ сарын 18, 20, 21-ны өдрүүдэд нийт нутгаар ахуй хэмжээний хур тунадас орохоор урьдчилсан төлөвтэй байна. Харин 7-р сарын 25-наас эхлэн 30-35 градус хүрч хүчтэй халах төлөвтэй байна гэж УЦУОША-наас мэдээллээ.

– Баяр наадмын өдрүүдэд нийгмийн хэв журмын хувьд харьцангуй тайван байсан ч иргэдийн санамсаргүй болгоомжгүйгээс үүдсэн осол аваар гарч хүний амь нас эндсэн хэд хэдэн тохиолдол гарчээ.

Эх сурвалж: BBS TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж