
Сүүлийн үед ихэнх цагийг үл таних нууцлаг эмэгтэйтэй өнгөрөөх болсон Раселль хамгийн сүүлд л гэхэд Лос-Анжелосын “Urth Caffe”-д хамтдаа хооллож байгаад папараццид өртжээ. Одоогоор түүний шинэ найз бүсгүйн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Расселийн хувьд ийнхүү шинэ найз бүсгүйтэй болж, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж байгаа бол түүний экс-эхнэр, дуучин Пети Пэри дуучин, хөгжимчин Жон Мэйертэй хамтран амьдрах болсон гэнэ.
Э.АНХТУЯА


