Тухайлбал, Испанийн Bankia банкнаас хоёр тэрбум евро “алга болсон” учраас тэр мөнгийг татвар төлөгчид л нөхсөн байна. Грекийн банкнаас 1,3 тэрбум еврогийн хадгаламжаа хүмүүс гаргасан байв.
"Хямралтай тэмцэх бодлого нь татвар төлөгчдөд халтай"
Шинэчлэгдсэн баримтад тулгуурлан "Холбоо-90″/"Ногоонтнууд" намын Бундестаг дахь жигүүрийн дарга Герхард Шик (Gerhard Schick) мэдэгдэхдээ, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) ба "гурвалын" хямралтай тэмцэх бодлого нь санхүүчдэд сайн, татвар төлөгчдөд муу боллоо гэсэн байв.
Өөрийн ээлжинд, судалгааны хэсгийг удирдсан Finpolconsult хүрээлэнгийн шинжээч Ханс Йоахим Дюбель, (Hans Joachim Dьbel) онцлохдоо, санхүүгийн байгууллагуудыг аврах ирээдүйн ажиллагаанд эхлээд хадгаламж эзэмшигчдийг татаад дараа нь татвар төлөгчдийн мөнгийн ашиглах нь зөв болно гэжээ.