Асасэкирюү тавин хувийн амжилтаа үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Асасэкирюү тавин хувийн амжилтаа үзүүллээ

Мэргэжлийн сумогийн Нагоя башё “Aichi Prefectural Gymnasium” ордонд 12 дахь өдрөө үргэлжиж байна.

Жюүрёо зиндаанд Асасэкирюү Б.Дашням Ёошиазүмаг давснаар найман даваатай болж, тавин хувийн амжилтаа үзүүллээ. 

Жюүрёог 11 даваа, нэг унаатайгаар Эндо итгэл төгс тэргүүлж эхэллээ. Эндогийн хувьд өнөөдөр Таканоиво А.Баасандоржийг давж ээлжит даваагаа авснаар тэргүүлэгчийн байраа улам бататгалаа. Түүний араас есөн даваатай нэг, найман даваатай хоёр бөх явна.

Жюүрёод барилдаж буй манай бусад бөхчүүдээс Таканоива А.Баасандорж долоон даваа, таваа унаатай (7-5), Сэйро А.Өнөболд 7-5, Кагамио Б.Нанжид 6-6, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5-7, Ониараши Ө.Өлзийжаргал 4-8 гэсэн үзүүлэлттэй явна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж