“Хөвсгөл 2013” шатрын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

“Хөвсгөл 2013” шатрын тэмцээн болно

Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо “Хөвсгөл 2013” шатрын нээлттэй тэмцээн долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй болон ахмадын гэсэн төрлөөр явагдах аж.

Аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн шатрын холбоо, “Гоби эксплорэйшн” ХХК хамтран зохион байгуулж буй тус тэмцээний шагналын сан таван сая төгрөгт багтаж буй ажээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж