Хүүхдийн шилдэг шүлгийн түүвэр хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.07.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн шилдэг шүлгийн түүвэр хэвлэгдлээ

Дархан-Уул аймгийн хүүхдийн шүлгийн "Хүрэл тулга-2” шүлгийн боть ном хэвлэгдэж уншигчдын гарт очлоо. Уг номыг аймгийн Засаг даргын ивээл дор Зохиолчдын салбараас эмхэтгэж хэвлэн гаргажээ.

Уг номд 2008 оноос хойш жил бүрийн хүүхдийн "Хүрэл тулга” яруу найргийн наадамд шүлгээ уншсан хүүхдүүдийн бүтээл багтсан байна. 2008 онд анхны "Хүрэл тулга-1” боть номыг тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан  Д.Хаянхярваагийн санаачилга ивээлээр хэвлүүлж хүүхэд багачуудад хүргэсэн бол энэ удаа "Хүрэл тулга-2” дахь ботийг уламжлал ёсоор аймгийн Засаг дарга С.Насанбат ивээн тэтгэснээр хэвлэгдсэн нь энэ юм. Дархан хотын ерөнхий боловсролын сургуулиудад тухайлбал Оюуны ирээдүй, Од цогцолбор сургуулиудад хүүхдийн утга зохиолын дугуйлан ажиллаж шүлэг зохиол сонирхдог хүүхдүүд хамрагддаг байна.

Мөн жил бүр сургууль бүр сургуулийнхаа яруу найргийн наадам зохион байгуулдаг болсон нь хүүхдүүдийн утга зохиолын мэдлэгийг тэлж зохиол бүтээл бичиж туурвих хүсэл сонирхолыг нь хөгжүүлэх ач холбогдолтой болдог аж.

 Б.НОРОВСАМБУУ

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж