Хүүхдийн живх улам боловсронгуй болсоор байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ живх нь QR код бүхий ухаалаг живх юм. Энэхүү живх нь таны хүүхдийн шээсийг шинжлээд мэдээллийг нь таны гар утсанд илгээнэ. Ингээд өдөр өдрөөр нь график хэлбэрээр үзүүлэлтүүдийг хадгалах ба таны хүүхдийн шээс өөрчлөгдсөн тохиолдолд танд мэдээлэх юм.
Таны хүүхдийн шээсний хэмжээ багасах, чихрийн хэмжээ нь нэмэгдэх гэх мэт бүхий л өөрчлөлтийг та уг живхний тусламжтайгаар мэдэх боломжтой болох гэнэ.
Г.БИЛЭГ