АНУ-ын инфляци 1,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан нь шатахуун, бараа хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна. Өнгөрсөн тавдугаар сард 1 хувийн өсөлттэй гарч байсан бол ийнхүү дараагийн сардаа мөн л өсөлттэй гарлаа. АНУ-ын хэрэглээний үнийн индекс 0,5 хувиар өсч, ажилгүйдэл 5 хувиар нэмэгдсэн байдалтай гарсан байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт Европын улсуудаас хамаагүй илүү байгаа ч зэрэгцээнд хэрэглээний үнийн индекс, инфляци давхар өсч байгаа нь эдийн засагчдын “шүдний өвчин” болж байгаа юм. АНУ-ын эдийн засгийн судалгааны агентлагаас гаргасан судалгаагаар энэ онд АНУ-ын инфляци буурах хандлага ажиглагдахгүй байгаа бөгөөд жилийн эцсийн дүн мэдээ 2 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.
Б.СҮХ