М-Си-Эс Кока-Кола компани Minute Maid цувралын шинэ cодон бүтээгдэхүүн болох punch /паанч/ жүүсийг 2013 оны 7-р сарын 6-ны 18:00 цагт Сүхбаатарын талбайд дэлгэсэн бөгөөд энэ өдрийн арга хэмжээ гайхалтай шинэ амтыг мэдэрсэн, хөгжилтэй, эрч хүчтэй, гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа.
Паанчийн өглөөний цэнгэг агаарыг санагдуулам үнэр, зөгийн бал, лийрийн гайхалтай амтны ЦОХИЛТ бол зөвхөн танд зориулсан шинэ мэдрэмж юм.
Паанч жүүсийг залуустаа танилцуулах арга хэмжээг М-Си-Эс Кока-Кола компани “Монголын Элекро Бүжиг”-ийн холбоотой хамтран Монголд анх удаа амьд хөгжмийн хэмнэлд 500 залуусыг флаш Моб бүжгээр давалгаалуулсан юм.
Түүнчлэн энэ өдөр 10 м урт ханан дээр “паанч” графитыг 10 графитчин нэгэн зэрэг урлаж үзүүлсэн нь залуус бидний хувьд бас л гайхалтай гэнэтийн бэлэг болж чадлаа.
Мөн Татар, UFO, Extacy зэрэг хамтлагууд ирж ая дуугаа өргөж цуларсан залуучуудыг баясгалаа.
Харин өөрийгөө нээж punch /паанчтай/-тай нэгдэхээр ирсэн 5000 гаруй залуус улсынхаа төв талбайд орчин үеийн хөгжмийн хэмнэлд бүжиж, хайртай хамтлаг, дуучдаа сонсон, өөр хоорондоо “dance battle”-р өрсөлдөж, мөн өөрсдийн дүр төрхөө анимэ стилээр зуруулж цагийг зугаатай өнгөрүүлцгээлээ.
ӨӨРИЙГӨӨ НЭЭ – ПААНЧ