90 жилд эрлийз морьд уралдахгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.17-нд нийтлэгдсэн

90 жилд эрлийз морьд уралдахгүй

Ууган дөрвөн аймаг буюу Хэнтий, Завхан, Төв, Архангай аймгуудын 90 жилийн түүхт ой энэ онд тохиож долдугаар сарын 26-28-нд Засгийн газрын тогтоолоор бүсийн уралдааныг дээрх дөрвөн аймагт зохион байгуулахаар болсон билээ.

Гэхдээ нарийн түүх хөөвөл Сайн ноёнхан аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг, Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг, Засагтхан аймгийг Хантайшир уулын аймаг болгосны баяр юм. Сайн ноёнханд дан ганц Архангай бус Хөвсгөл Завхан аймгуудын нутгийн зарим хэсэг, Түшээтхан аймагт Төв аймгаас гадна Дундговь, Булган, Өмнөговь аймгууд, Сэцэнхан аймагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд, Засагтхан аймагт Завхан, Говь-Алтай аймгууд багтаж байсан түүхтэй.

Завхан аймгийн 90 жилийн ойн хурдан морины уралдаан 26-ны өдөр азарга, дааганы уралдаанаар эхэлж, 27-нд эрлийз гурван нас /дээд, дунд, бага/-ны уралдаанаар үргэлжлэн 28-ний өдөр үлдсэн дөрвөн нас нь уралдана. Харин төвийн бүсийн даншиг наадам буюу Төв аймгийн 90 жилийн ойн хурдан морины уралдаан 26-ны өдөр азарга, хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 27-нд их нас, шүдлэн, 28-нд соёолон, даага тус тус уралдана.

Төвийн бүсийн хурдан морины уралдаан аймгийнхаа төвд болох бөгөөд эрлийз ангилалын морьд уралдахгүй. Тиймээс уяачид маань баяр наадмаа хүндэтгээд эрлийз морьдоо Монгол морьдтой уралдуулахгүй байхыг хүсье.

Эх сурвалж: http://tod.hiimori.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж