
Харин АТГ-ын ажилтнууд хайрцаг юм авч гарсан гэж МАХН-ын дэмжигчид хэллээ. Мөн АТГ-ын ажилчид нэг нэгээрээ цуварсаар оройн 22.00 цагийн үед Н.Энхбаярын гэрээс явсан юм.
Энэ талаар МАХН-ын гишүүн, хуульч Л.Эрдэнэтуул “Хууль хяналтын байгууллагынханд эрх нь байгаа ч прокурорын зүгээс авсан нэгжлэг хийх тухай бичиг баримтаа үзүүлэхгүй байна. Төмөрийн гэрт нэгжлэг хийсэн гэж байгаа. Үнэндээ бол Э.Батшугар, Т.Даариймаа нар гэрлэлтээ баталгаажуулаагүй байхад ийм үйлдэл хийсэн нь бүдүүлэг үйлдэл” гэж хэлж байгаа юм.
Г.ДАРЬ